Монгол, Польшийн бизнес эрхлэгчдийн цахим уулзалт зохион байгуулах талаар санал нэгдэв
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойког хүлээн авч уулзав.
Уулзалтаар энэ оны сүүлээр Польш Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлал хийхээр төлөвлөж байгаа болон тэр үеэр Монгол-Польшийн бизнес уулзалт зохион байгуулах талаар ярилцлаа.
Өнгөрсөн онд цар тахлаас үүдэн хоёр орны худалдааны эргэлт 2019 оныхтой харьцуулахад багасжээ. Тиймээс хурал, уулзалт, зөвлөгөөн цахим хэлбэр рүү шилжсэн энэ цаг үед хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг сэргээж идэвхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахдаа цахим платформ ашиглан, барилга, хүнс, эрүүл мэнд, уул уурхай зэрэг салбарыг хамруулсан уулзалтыг зохион байгуулахаар санал нэгдлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.