Шинжилгээг 8 мянга орчим хүнээс авахад 553 нь эерэг гарчээ

Шинжилгээг 8 мянга орчим хүнээс авахад 553 нь эерэг гарчээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын шинжилгээг 8 мянга орчим хүнээс авахад 553 нь эерэг гарчээ. 

Үүнээс Улаанбаатар хотод халдварын 516, хөдөө орон нутагт 30 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд цар тахлын халдварын нийт тохиолдол 48 101 болов.

Коронавируст халдварын шалтгаанаар 79-82 насны 5 хүн нас баржээ. Харин өнгөрсөн 24 цагт 1234 хүн эдгэрсэн бөгөөд 504 нь эмнэлгээс, 730 нь гэрийн хяналтаас гарлаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 4327 хүний 2261-ийнх нь биеийн байдал хөнгөн, 1443 нь хүндэвтэр, 517 нь хүнд, 106-гийнх нь биеийн байдал маш хүнд байгаа аж.

Коронавируст халдвар аваад шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр өвчилсөн 3701 хүн гэрийн ажиглалтад, ойрын хавьтал болох 10 мянга орчим хүн гэрийн тусгаарлалтад байгааг ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тусгай үүргийн онгоцоор 163 иргэн эх орондоо ирлээ 2021-05-15

Дэлхий даяар коронавирусний халдварын тохиолдол 20 хувиар буурсан үзүүлэлттэй байна 2021-05-15

Монгол, Польшийн бизнес эрхлэгчдийн цахим уулзалт зохион байгуулах талаар санал нэгдэв 2021-05-15

Өнөөдрөөс эхлэн дараах дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээж байна. 2021-05-15

Үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хангах дэд ажлын хэсгийн III хуралдаан боллоо. 2021-05-15

Шинжилгээг 8 мянга орчим хүнээс авахад 553 нь эерэг гарчээ 2021-05-15

"Авто зам, гүүрийн мэргэжлийн чадамжийн төв" байгууллаа 2021-05-15

Хөл бөмбөгийн талбайг нь сэргээн засварлах сургуулиудын удирдлагатай уулзав 2021-05-15

Аялал жуулчлалын газар Монголын Аялал жуулчлалын холбоотой өчигдөр хамтран ажиллана 2021-05-15

Байт харвааны тамирчид олимпын эрхийн тэмцээнд оролцохоор Европыг зорив 2021-05-15

“Үлгэр жишээ” гэр бүлийг өргөмжлөв 2021-05-15