Хөл бөмбөгийн талбайг нь сэргээн засварлах сургуулиудын удирдлагатай уулзав

Хөл бөмбөгийн талбайг нь сэргээн засварлах сургуулиудын удирдлагатай уулзав

Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ОУХБХ /ФИФА/-ны санхүүжилтээр нийслэлийн ЕБС-иудын талбайг засварлах, шинэчлэх төслийг МХБХ-ноос хэрэгжүүлэхээр болсон билээ. Тус ажлын хүрээнд эхний хэсгийн уулзалтууд болжээ.

Энэхүү талбай засварлах төсөл нь 15-20 жилийн хугацаанд өөр зориулалтаар ашиглахгүй нөхцөлтэй байх бөгөөд стандартад нийцсэн зүлэг, зөөлөвч резин зэрэг гол материалыг нийлүүлэх бөгөөд суурийн ажил, хашаа, гэрэлтүүлгийн ажлуудыг сургууль, клубууд хамтран шийдэх болсон.

Уг төслийн дагуу Техник технологийн политехник коллеж болон Оюун ундраа цогцолбор сургуулиудын захирлууд болон Улаанбаатарын Мазаалайнууд, Хараацай клубийн төлөөлөлтэй уулзалт хийсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.