Үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хангах дэд ажлын хэсгийн III хуралдаан боллоо.

Үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хангах дэд ажлын хэсгийн III хуралдаан боллоо.

 “Токио-2020” олимп, паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлөх Үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хангах дэд ажлын хэсгийн III хуралдаан баасан гарагт Спортын төв ордонд боллоо.

Ирц бүрэн цугласан тус хуралд Монголын үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, дэд ажлын хэсгийн дарга, БТСУХ-ны дэд дарга, Ц.Одонбаяр, БТСУХ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, ҮШББХХ-ийн дарга Э.Билэгт, САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг, Монголын паралимпын хорооны дэд Ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү хурлаар Дэд ажлын хэсгийн II хуралдаанаас гарсан шийдвэрийн биелэлт, МҮОХ-ноос “Токио-2020” олимптой холбоотой хэрэгжүүлж буй ажлууд, олимп, паралимпын наадамд бэлтгэгдэж буй Үндэсний шигшээ багийн талаарх мэдээлийг хүргэж, санал бодлоо солилцлоо.

Түүнчлэн "Токио-2020" олимп, паралимп нь цар тахлын үед зохион байгуулагдах учраас онцгой нөхцөлтэй зохион байгуулна. Үүнтэй холбоотой ЗБХ-ноос “Токио-2020” олимпын наадамд оролцох тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөгч, хэвлэл мэдээллийнхэнд зориулан шинэ журмыг гаргасныг МҮОХ-ноос танилцууллаа.

Мөн тус хурлаар энэ сарын 18-нд болох Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдрөөс зуслангийн чиглэлд автобус үйлчилж эхэлнэ 2021-05-15

Тусгай үүргийн онгоцоор 163 иргэн эх орондоо ирлээ 2021-05-15

Дэлхий даяар коронавирусний халдварын тохиолдол 20 хувиар буурсан үзүүлэлттэй байна 2021-05-15

Монгол, Польшийн бизнес эрхлэгчдийн цахим уулзалт зохион байгуулах талаар санал нэгдэв 2021-05-15

Өнөөдрөөс эхлэн дараах дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээж байна. 2021-05-15

Үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хангах дэд ажлын хэсгийн III хуралдаан боллоо. 2021-05-15

Шинжилгээг 8 мянга орчим хүнээс авахад 553 нь эерэг гарчээ 2021-05-15

"Авто зам, гүүрийн мэргэжлийн чадамжийн төв" байгууллаа 2021-05-15

Хөл бөмбөгийн талбайг нь сэргээн засварлах сургуулиудын удирдлагатай уулзав 2021-05-15

Аялал жуулчлалын газар Монголын Аялал жуулчлалын холбоотой өчигдөр хамтран ажиллана 2021-05-15

Байт харвааны тамирчид олимпын эрхийн тэмцээнд оролцохоор Европыг зорив 2021-05-15