Тусгай зөвшөөрөлтэй холбоотой найман үйлчилгээг E-MONGOLIA системд нэвтрүүллээ.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн системд нэвтрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд 12 байгууллагын 113 төрлийн үйлчилгээг тус системд бүрэн шилжүүлсэн бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрлийн найман үйлчилгээ багтаж байна. Үүнд:
- Эмнэлгийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах
- Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах
- Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах
- Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах
- Ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт олгох
- Ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах
- Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах
- Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах гэх мэт.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.