Хонконгт сугалаа явуулах замаар вакцинжуулалтыг эрчимжүүлнэ.
Хонкогт олон нийтийг вакцинжуулалтад хамруулах ажлыг эрчимжүүлэхийн тулд вакцинд зөвхөн бүрэн хамрагдсан оршин суугчид дунд сугалаа явуулахаар болжээ. Сугалааны гол азтан 1.4 сая ам.долларын орон сууцны эзэн болох аж.
Сугалааг орон нутгийн хөгжүүлэгч компаниудын нэг ивээн тэтгэжээ. Засгийн газрын дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд вакцинд хамрагдах хүмүүсийн нэг нь сугалаагаар орон сууцны эзэн болохоос гадна өөр 20 хүн 100 мянган хонконг долларын банкны картаар шагнуулах юм.
Үүнээс гадна Хонконгийн олон улсын агаарын тээврийн компанийн удирдлага вакцины хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн ажилтнууд болон хотын оршин суугчдад зориулж 60 мянган онгоцны тасалбар тараах сугалааны тохирлыг 9 дүгээр сар хүртэл явуулахаар болжээ. Харин Хонконгийн эрх баригчид вакциндаа хамрагдсан төрийн албан хаагчдад хоёр өдрийн цалинтай амралт олгохоо амласан байна.
Хонконгийн хүн ам тэр дундаа залуучууд дунд дархлаажуулалтын хурд саарч байгаад эрх баригчид санаа зовниж байна. Хүн ам нь 7.5 сая орчимд хүрдэг том хотод 17.6 хувь нь коронавирусний вакцины эхний тунгаа хийлгээд байгаа бол 12.9 хувь нь хоёр дахь тунгаа хийлгэжээ.
Эрх баригчид 9 дүгээр сард хугацаа нь дуусах Германы “BioNTech” компанийн вакцинд хамрагдах хөтөлбөрт идэвхтэй оролцохыг оршин суугчдад онцгойлон уриалж байна. Хонкогт оршин суугчид мөн Хятадын “Sinovac” компанийн вакцинаар тариулах боломжтой юм.
Хонконгийн оршин суугчид вакцинд үнэгүй хамрагдахаас гадна ямар төрлийн вакцин хийлгэхээ сонгох боломжтой. Сүүлийн өдрүүдэд том хотод халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.