Мах нийлүүлэгч дэлхийн хамгийн том компани кибер халдлагад өртжээ.

Мах нийлүүлэгч дэлхийн хамгийн том компани кибер халдлагад өртжээ.

Дэлхийн хамгийн том мах боловсруулах үйлдвэрийн “JBS” компани кибер халдлагад өртжээ.

Компанийн компьютерийн сүлжээг хакердсаны улмаас олон мянган ажилтантай Австрали, Канад, АНУ дахь салбар компаниудын үйл ажиллагаа саатахад хүрсэн байна. 

Үүнтэй холбогдуулан Цагаан ордон мэдэгдэхдээ, “Оросод байрладаг гэмт хэргийн бүлэг вирусний програм ашиглан ийм халдлага үйлдсэн гэж компани үзэж байна. Холбооны мөрдөх товчоо болсон хэргийг шалгаж байна” гэжээ.

Кибер халдлагын улмаас махны хомстол үүсэхээс гадна үнэ нь өсөж болзошгүй байна.

“Энэ асуудлаар Цагаан ордон ОХУ-ын Засгийн газартай шууд холбоо тогтоож, хариуцлагатай улс орнууд гэмт этгээдүүдийг халхалж болохгүй гэсэн мессежийг өгсөн” хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.