Токиогийн Олимпын наадмын үеэр сайн дураар ажиллахаас татгалзсан хүмүүс 10 мянга хүрэв.

Токиогийн Олимпын наадмын үеэр сайн дураар ажиллахаас татгалзсан хүмүүс 10 мянга хүрэв.

Токиогийн Олимп, Паралимпын наадмын үеэр сайн дурын ажил хийхээр бүртгүүлсэн 10 мянга орчим хүн ийнхүү ажиллахаасаа татгалзаад байна гэж тус наадмыг зохион байгуулагчид мэдээлжээ.

Коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн Олимпод 80 мянган хүн сайн дураар ажиллахаар бүртгүүлээд байжээ.

Харин Олимпыг зохион байгуулах хорооны тэргүүн Мори Ёширо хоёрдугаар сард эмэгтэйчүүдийн талаар зүй бус үг хэлсний дараа сайн дурынхан ажиллахаас татгалзаж буйгаа мэдэгдэж эхэлсэн байна.

Хэдийгээр М.Ёширо хэлсний үгнийхээ төлөө хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа огцорсон боловч сайн дурынхан халдвар авахаас эмээсэн, ажиллах орчин өөрчлөгдсөн зэрэг шалтгаанаар ажлаа орхисон хэвээр байжээ.

Олимпын наадмыг зохион байгуулах хорооны өндөр албан тушаалтан Мүто Тоширогийн хувьд, ажлын хуваарийнхаа улмаас сайн дурын ажлаа хийж чадахгүй болсон хүмүүс ч мөн бий гэдгийг хэлсэн байна.

Түүний мэдээлснээр, сайн дурын зарим ажилтан Олимп, Паралимпын аль алинд ажиллах боломжтой гэдгээ илэрхийлээд байгаа тул ийнхүү олон ажилтан наадмын үеэр ажиллахаас татгалзсан нь асуудал үүсгэхгүй гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.