АНУ Хятадын цэргийнхэнтэй холбоотой компаниудын жагсаалтыг өргөжүүлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятадын цэргийнхэнтэй холбоотой компаниудын жагсаалтыг пүрэв гарагт өргөжүүлжээ.
АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын иргэд, компаниудад Хятадын Ардын чөлөөлөх армитай (ХАЧА) холбоотой гэж үздэг Хятадын компаниудын үнэт цаасыг худалдаж авах, зарахыг хориглосон зарлиг гаргасан юм. Эдгээр компаниудын жагсаалтыг АНУ-ын Батлан хамгаалах яам гаргадаг. Тухайн үед Хятадын эрх баригчид уг шийдвэрийг шүүмжилж байв.
Жо Байден энэ жагсаалтад багтсан компаниудын тоог 48-аас 59 болгож нэмэгдүүлжээ. Тодруулбал, БНХАУ-ын үндэстний цөөнхүүдийг тагнаж мөшгөдөг гэгддэг технологийн чиглэлээр ажилладаг Хятадын компаниудыг нэмж оруулсан байна. Хар жагсаалтад оруулсан компаниуд хүний эрхийг зөрчихөд оролцсон гэж Цагаан ордны мэдээлэлд тэмдэглэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.