Гадаргууг хэрхэн халдваргүйжүүлж, цэвэрлэх вэ?

Гадаргууг хэрхэн халдваргүйжүүлж, цэвэрлэх вэ?
  • Ахуйн хэрэглээний бээлий өмсөх
  • Эхлээд саван, угаалгын нунтагтай уусмалаар цэвэрлэх
  • Дараа нь халдваргүйжүүлэх  уусмалаар арчих
  • 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийж бэлтгэх
  • Халдваргүйжүүлэлтийн уусмалыг цэвэрлэгээ хийх бүрт шинээр бэлтгэх
  • Халдваргүйжүүлэх бодисуудыг хольж хэрэглэхгүй байх
  • Хлор агуулсан халдваргүйжүүлэх бодисыг нарны гэрэл тусахгүй, битүү газар хадгалах
  • Гэрлийн унтраалга, ор, сандлын түшлэг, хаалганы бариул, хонх, ширээ, тосгуур зэрэг гар байнга хүрдэг эд зүйлсийг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлэх
  • Шал, суултуур, гутлын тавиур, гутлын ул, шалавч зэрэг бохирдол ихтэй эд зүйлсийг  өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэх
  • Бохирдол багатай хэсгээс эхлэн дээрээс доош чиглүүлэн цэвэрлэх
  • Коронавирус нь хатуу гадаргуу дээр 72 цаг хүртэл хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул дээрх зөвлөмжийг заавал баримтлаарай.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.