Япон зунаас вакцинжуулалтын паспорт олгож эхэлнэ.

Япон зунаас вакцинжуулалтын паспорт олгож эхэлнэ.

 Японы эрх баригчид энэ зунаас коронавирусний вакцинжуулалтын паспортыг олгож эхлэх төлөвтэй байна.

Ийм паспортыг эхний ээлжинд хилийн чанадад тогтмол аялдаг иргэдэд олгох аж. Японы өндөр дээд албан тушаалтнууд гадаад оронд айлчлахдаа иймэрхүү төрлийн гэрчилгээг одооноос ашиглаад байна. Учир нь АНУ, Европын орнуудад вакцинжуулалтад хамрагдсан эсэхийг гадны төлөөлөгчдөөс тодруулж байгаа юм.

Вакцинжуулалтын паспортын системийг Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Катогийн хариуцдаг мэргэжилтнүүдийн тусгай баг хөгжүүлж байна.Гар утасны хавсралтын зарчмаар ажилладаг цахим вакцинжуулалтын паспортын системийг оны эцсээр гаргах аж.

Япон улсад вакцинжуулалт 2 дугаар сарын дундуур эхэлсэн. Одоогоор эмнэлгийн нийт 4.8 сая ажилтнаас 2.9 сая нь дархлаажуулалтад бүрэн хамрагдаад байна. Дөрөвдүгээр сарын 12-ноос 65-наас дээш насныхныг вакцинжуулж эхэлжээ.

Японы эрх баригчид өнгөрсөн онд Их Британи, Шведийн “AstraZeneca”, америкийн “Moderna”, Америк, Германы “Pfizer-BioNTech” компанитай вакцин нийлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. Эдгээр гурван вакцинд Японы Эрүүл мэндийн яам хэрэглэх зөвшөөрөл олгосон ч одоогоор “AstraZeneca” хэрэглэхгүй байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

В.Путин дэлхийн хэвлэлийн агентлагийн төлөөлөгчидтэй юу ярив? 2021-06-05

Владимир Путин дэлхийн мэдээллийн агентлагуудын төлөөлөгчидтэй уулзав 2021-06-05

“AstraZeneca”, “Pfizer” вакциныг хавсрах нь хоёр тун “AstraZeneca” хийснээс илүү үр дүнтэй болох нь тогтоогджээ 2021-06-05

Хар тэнгист хийн шинэ орд газар илрүүлсэн 2021-06-06

Харри, Меган Маркл нар охинтой болжээ. 2021-06-07

Япон зунаас вакцинжуулалтын паспорт олгож эхэлнэ. 2021-06-07

Канадын хоккейн шигшээ баг 27 дахь удаагаа дэлхийн аварга болжээ. 2021-06-07

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис цагаачлалын асуудлаар хэлэлцэхээр Гватемал, Мексикийг зорьжээ. 2021-06-07

Пакистанд хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 30 хүн амиа алдав. 2021-06-07

БНХАУ-ын Засгийн газар геноцид үйлдсэн эсэхтэй холбоотой сонсгол хурал Британид болж байна 2021-06-07

Дэлхий дахинд “6G” сүлжээг 2030 оноос арилжааны зориулалтаар хэрэглээнд нэвтрүүлэх төлөвтэй байна 2021-06-07