Харри, Меган Маркл нар охинтой болжээ.

Харри, Меган Маркл нар охинтой болжээ.

 Их Британийн хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл нар 6 дугаар сарын 4-нд охин үртэй болсноо мэдэгдэж, хоёр дахь хүүхэддээ Лилибет Диана гэсэн нэр хайрлажээ.

Энэ тухай Суссексийн гүн, гүнгийн ахайтан нарын байгуулсан “Archewell” олон нийтийн байгууллагын цахим хуудсанд мэдээлсэн байна. 

Хаан ширээг залгамжлах дараалалд 8 дугаар бичигдсэн охин Харри, Меган Маркл нарын жил гаруй хугацаанд оршин сууж буй Калифорни муж улсын Санта-Барбара хотын эмнэлэгт төржээ.

“Охин 3.5 кг жинтэй төрсөн. Эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа” хэмээн мэдэгдэлд мөн дурдсан байна. 

Их Британийн хатан хаан II Елизаветаг зөвхөн гэр бүлийн гишүүд нь Лилибет гэж дууддаг байна. Тийнхүү Харри, Меган Маркл нарын охиныг хатан хаан II Елизавета болон Харригийн ээж Диана гүнжийн нэрээр нэрлэсэн байна.

Одоогоор Харри, Меган Маркл нар Санта-Барбарад амьдарч, тэндээ 2019 оны 5 дугаар сард мэндэлсэн хүү Арчигаа өсгөж байгаа юм. Хосууд хааны гэр бүлийн ахлах гишүүдийн статусаас татгалзаж, санхүүгийн хувьд хараат бус байхаа мэдэгдсэний дараа АНУ-д нүүж иржээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Трампын “Facebook” хаягийг хоёр жилээр хаажээ. 2021-06-05

В.Путин дэлхийн хэвлэлийн агентлагийн төлөөлөгчидтэй юу ярив? 2021-06-05

Владимир Путин дэлхийн мэдээллийн агентлагуудын төлөөлөгчидтэй уулзав 2021-06-05

“AstraZeneca”, “Pfizer” вакциныг хавсрах нь хоёр тун “AstraZeneca” хийснээс илүү үр дүнтэй болох нь тогтоогджээ 2021-06-05

Хар тэнгист хийн шинэ орд газар илрүүлсэн 2021-06-06

Харри, Меган Маркл нар охинтой болжээ. 2021-06-07

Япон зунаас вакцинжуулалтын паспорт олгож эхэлнэ. 2021-06-07

Канадын хоккейн шигшээ баг 27 дахь удаагаа дэлхийн аварга болжээ. 2021-06-07

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис цагаачлалын асуудлаар хэлэлцэхээр Гватемал, Мексикийг зорьжээ. 2021-06-07

Пакистанд хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 30 хүн амиа алдав. 2021-06-07

БНХАУ-ын Засгийн газар геноцид үйлдсэн эсэхтэй холбоотой сонсгол хурал Британид болж байна 2021-06-07