Европт коронавирусний “Энэтхэг” омог дэлгэрэх төлөвтэй байна гэж анхааруулжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Европт коронавирусний “Энэтхэг” омог дэлгэрэх төлөвтэй байна гэж анхааруулжээ.
ДЭМБ-ын Европ дахь товчооны тэргүүн Ханс Клюгегийн мэдэгдсэнээр, SARS-CoV-2 вирусний энэ хувилбар хамгийн их сэтгэл түгшээж байгаа гэнэ. Учир нь “Дельта” гэсэн албан ёсны нэршил аваад буй энэ омог бусдаасаа илүү халдвартайгаас гадна дархлаатай хүмүүст ч халдварлах чадвартай.
Клюге халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг европчуудад зөвлөөд коронавирустэй тэмцэх туршлага цар тахлын эхэн гаргаж байсан алдаанаас сэргийлэх боломж олгоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Анх Энэтхэгийн Махараштра мужид бүртгэгдсэн давхар мутацтай B.1.617 омог Энэтхэгт цар тахлын хоёр дахь давлагаа үүсэх шалтгаан болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна. Сүүлийн үед энэ хувилбар дэлхийн 74 оронд бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.