Хурдны замын хагарлыг энэ сард засаж дуусгана

Хурдны замын хагарлыг энэ сард засаж дуусгана

 Хөшигийн хөндий дэх олон улсын "Чингис хаан" шинэ нисэх буудлын хурдны замд гарсан хагарлыг засварлаж байна.

Засварын ажил 6 дугаар сарын 10-нд эхэлжээ. Тус автозамыг тавьсан ерөнхий гүйцэтгэгчийн гаргаж өгсөн төлөвлөгөөгөөр замын засварыг 6 дугаар сарын 25-нд дуусгах аж. Гэхдээ цаг агаарын байдлаас болж хэд хоног хойшилж буй ч 7 дугаар сарын 4-нд шинэ нисэх буудлыг албан ёсоор нээх гэж буйтай холбоотойгоор замыг энэ сарын 30-нд засварлаж дуусна гэдгийг Нийслэлийн автозамын Хөгжлийн төвөөс мэдээлж байна.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар нийслэл хотыг Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалтай холбосон 32.2 км хурдны автозам нь 4-6 хувийн цементтэй, 20 см-ийн зузаан суурьтай, хар дайргыг мөн 10 см-ийн  зузаантай, хучилтыг 5-6 см тавьсан замын хийц, чанарын хувьд сайн үнэлгээтэй байна. Мөн доошоо буталсан чулуун суурийг 20 см тавьжээ. Тус замд гарсан дагуу хагарлыг засах хамгийн сайн арга нь шингэн бетон шахах юм байна. 

Шинэ нисэх буудлын хурдны тус замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн 140.3 сая ам.долларын хөрөнгөөр хоёр урсгал, 6 эгнээтэйгээр 31 метрийн өргөнтэй тавьжээ. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.