Тээврийн хэрэгслээ нэр дээрээ бүртгүүлээгүйгээс зөрчил гарч байна

Тээврийн хэрэгслээ нэр дээрээ бүртгүүлээгүйгээс зөрчил гарч байна

Сүүлийн үед иргэд худалдаж авсан тээврийн хэрэгслээ өөрийн нэр дээр бүртгүүлээгүйгээс дараах зөрчлүүд гарч байгааг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.

Тухайлбал тээврийн хэрэгсэл худалдаж авсан иргэн, хуулийн этгээд /санаатай болон санамсаргүйгээр/ өөрийн нэр дээр тээврийн хэрэгслээ бүртгүүлээгүйгээс үүдэн тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн /зарсан хүн/ дээр тухайн автомашины торгууль, татварын өр үүсч, мөн зам тээврийн осолтой холбоотой зөрчил зэрэг хууль хяналтын байгууллагад тодруулга өгөх зарсан хүнээ эрж хайх зэргээр тухайн зөрчилтэй холбоотой асуудалд холбогдох асуудал маш их гарч байна.

Иргэн харилцан тохиролцож автомашинаа худалдан борлуулсан бол заавал бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлж өөрийн нэр дээрх бүртгэлээс хасуулан худалдан авагч талд тээврийн хэрэгслээ шилжүүлэн бүртгүүлэх үүрэгтэй.

“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д шилжилт хөдөлгөөнийг бүртгэхдээ дараах баримт бичгийг үндэслэн бүртгэнэ.

-Иргэний үнэмлэх

-Техникийн хяналтын үзлэгт тэнцсэн байх

-Тэмдэгтийн хураамж төлсөн баримт

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээ

-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн баримт

-Торгууль төлж барагдуулсан байх

Дээрх баримтууд бүрэн тохиолдолд 2 талын хүсэлтээр шилжилт хөдөлгөөнийг бүртгэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.