“Brent” маркийн нефтийн үнэ 75 ам.доллар давжээ.

“Brent” маркийн нефтийн үнэ 75 ам.доллар давжээ.

  Дэлхийн зах зээлд “Brent” маркийн нефтийн үнэ нэг торх нь 75 ам.доллар давж өслөө.

Арилжааны мэдээллээс үзвэл, “Brent” маркийн нефтийн наймдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 0.20 хувиар өсөж, нэг торх нь 75. 02 ам.долларт хүрчээ. Техасын “WTI” маркийн дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 73.11 ам.долларт хүрч, 0.03 хувиар өссөн байна.  

“Brent” маркийн нефтийн үнэ хамгийн сүүлд 2019 оны дөрөвдүгээр сары 25-нд 75 ам.доллар давж байжээ.

Нефтийн үнэ ийнхүү өссөн нь аялал жуулчлалын хязгаарлалтыг аажмаар цуцалсны дараа хөрөнгө оруулагчид эдийн засгийн төлөв байдлыг сэргэнэ гэж үнэлж байгаатай холбоотой байна. Үүнээс гадна, Ирантай цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаарх шинэ гэрээг удахгүй байгуулах эсэх нь эргэлзээтэй байгаа нь “хар алт”-ны үнийг өсгөж байна гэж шинжээчид үзэж байна.

Эдийн засаг аажмаар сэргэж, вакцинжуулалт үргэлжилж байгаатай, мөн хорио цээрийн хязгаарлалтуудыг сулруулж буйтай холбогдуулан олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг  2021 онд эрэлт сайжирсныг тэмдэглэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.