Дундговь аймгийн Онцгой байдлын газар “Цэргийн гавьяаны одон”-оор шагнагдлаа.

Дундговь аймгийн Онцгой байдлын газар “Цэргийн гавьяаны одон”-оор шагнагдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Дундговь аймгийн Онцгой байдлын газар “Цэргийн гавьяаны одон”-оор шагнагдлаа.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1977 оны 644 дүгээр тогтоол, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1977 оны 143 дугаар тушаалаар “Гал команд” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй тус байгууллага 2004 онд Гамшгаас хамгаалах штаб, 2005 онд Онцгой байдлын хэлтэс, 2015 онд Онцгой байдлын газар болон өргөжиж орон нутагт гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдийн үйл ажиллагаа, уялдаа холбоог зохицуулах үүрэгтэйгээр ажиллаж байна.

Онцгой байдлын газар нь 2010 онд шинэ байр, 2012, 2019, 2020 онуудад алба хаагчдын 8, 40 айлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулж, 2010, 2013, 2019 онуудад Дундговь аймгийн “Тэргүүний хамт олон”,  2015, 2019 онд Онцгой байдлын албаны “Тэргүүний хамт олон”-оор тус тус шалгарсан.

Мөн 2019 онд шилдэг бүтээн байгуулалтай, шилдэг гэрэлтүүлэгчтэй, шилдэг удирдагчтай байгууллагаар тус тус шалгаран аймагтаа төдийгүй улсдаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн манлайлагч хамт олон юм гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 5.9 их наяд төгрөг болжээ. 2021-06-23

Шинжилгээгээр коронавируст халдварын 2213 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-06-23

Вакцин тариулаагүй хүмүүст ХҮССЭН ВАКЦИНАА сонгох БОЛОМЖ олголоо. 2021-06-23

“Оюутны өргөө” дотуур байранд 240 ор дэлгэж, COVID-19-ийн халдвараар хөнгөн өвдсөн хүмүүсийг хүлээн авч эхэллээ 2021-06-23

Т.Бэгзсүрэн: Ирэх сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо 40 мянга хүрэх магадлалтай 2021-06-23

Дундговь аймгийн Онцгой байдлын газар “Цэргийн гавьяаны одон”-оор шагнагдлаа. 2021-06-23

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн хамгааллын дүрмийг шинэчиллээ 2021-06-23

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ОХУ-д ажлын айлчлал хийж байна 2021-06-23

Эрчимт эмчилгээний 100 ор гаргахаар бэлтгэж ажлыг хангаж байгаа 2021-06-23

Ирэх даваа гарагаас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж эхэлнэ 2021-06-23

Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна. 2021-06-23