АНУ гэр бүлүүдэд 3 мянган ам.доллар хуваарилж өгөхөд бэлэн байна

АНУ гэр бүлүүдэд 3 мянган ам.доллар хуваарилж өгөхөд бэлэн байна

НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын эрх баригчид гэр бүлүүдэд 3 мянган ам.доллар, өвчтөнүүдэд 110 тэрбум ам.доллар олгоход бэлэн байна. Энэ тухай Сангийн сайд Стивен Мнучин мэдэгджээ.


Дөрвөн гишүүнтэй гэр бүлүүдэд дунджаар 3 мянган ам.долларын чек олгохоор төлөвлөж байгаагаа тэрбээр мэдэгдсэн байна. Түүнчлэн бизнес эрхлэгчдэд ашигтай нөхцөлөөр зээл олгох, коронавирусний улмаас ажилгүй болсон иргэдэд зориулж ажилгүйдлийн тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөж байгаа аж.


АНУ-ын эдийн засагт учирч буй бэрхшээлийн талаар тэрбээр ярихдаа энэ нь олон жилээр үргэлжлэх санхүүгийн хямрал биш гэдгийг онцлон тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч энэ улиралд эдийн засгийн идэвх суларч байгааг тэрбээр хүлээн зөвшөөрсөн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.