Ч.Хүрэлбаатар: Хил гарсан жолооч өдөртөө буцаж орж ирэх зохицуулалт хийгдсэн
Шадар сайд Ө.Энхтүвшингээр анхлуулсан ажлын хэсэг Гашуунсухайтад ажиллаж байгаа билээ.
Тодруулбал, гашуун сухайт боомтын нүүрс тээврийн ажил эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Энх-Амгалан, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан зэрэг холбогдох албаас бүрдсэн ажлын хэсэг яг одоо Гашуун сухайт боомт дээр ажиллаж байна. /2020.03.23/
Тус боомтоор гарахад нэн тэргүүнд шаардлагатай буюу ариутгал, халдваргүйтгэл, ажиллах хүчний хамгаалах хэрэгсэл хангасан байх шаардлагыг нүүрс тээвэрлэгч компаниудад тавьж байгаа юм.
Яг одоогийн байдлаар 17 аж ахуйн нэгжийн 166 автомашин тээвэр хийхээр хүсэлт гаргасан ч шаардлага хангасан гурван аж ахуйн нэгжийн 70 автомашин хилээр нэвтрэхэд бэлэн байгаа талаар холбогдох албаныхан танилцууллаа. Өнөөдөр өглөө 09:00 цагаас хойш 13:00 цагийн хооронд 10 автомашин БНХАУ-ын хилээр нэвтэрчээ.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар албан ёсны цахим хуудаснаа "Гашуун сухайт боомтоор нүүрсний экспорт эхэллээ. Хоёр удаа түр саатлаас болж тээвэрлэлт зогссон ч нүүрс хэвийн гарч эхэллээ. Компаниуд жолооч нарынхаа бэлтгэлийг сайн хангажээ. Хил гарсан жолооч өдөртөө буцаж орж ирэхээр зохицуулалт хийгдсэн. Хил дээр ажилладаг төрийн байгууллагынхан маань ч бэлэн. Орж байгаа, гарч байгаа тээврийн хэрэгслүүдээ ч ариутгаж, халдваргүйжүүлж байна" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.