Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ОХУ-д ажлын айлчлал хийж байна

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ОХУ-д ажлын айлчлал хийж байна

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын ОХУ-д хийж буй ажлын айлчлал 2021 оны зургаадугаар сарын 22-ны өдөр эхэллээ. Тэрбээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгугийн урилгаар “Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн 9 дүгээр бага хурал”-д оролцож байгаа юм.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өчигдөр Москва мужид байрлах “Патриот” цэргийн соёл амралтын хүрээлэнд Аугаа их Эх орны дайн дахь Монгол Улсын оролцоог харуулсан уран барималын нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцсон байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид Аугаа ялалтыг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол болон Хятадын анд нөхдүүдэд зориулан эхний хоёр уран барималыг нээж байна. Дараа дараагийн жилүүдэд “Нормандия-Неман” францын нисэхийн хороо, Аляскаас Сибирь рүү нисэх онгоц авч ирж байсан Америкийн нисгэгч нарт болон ялалт байгуулахад тусалж, дэмжиж байсан бүхэнд зориулж уран баримлуудыг байршуулах болно” гэж тодотгожээ.

Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Аугаа их Эх орны дайны он жилүүдэд Монголын ард түмнээс Зөвлөлтийн ард түмэнд үзүүлж байсан тусламжийг харуулсан дурсгалын хөшөөний нээлтийг хийж байгаад ОХУ-ын Батлан хамгаалахын сайд болон ОХУ-ын Батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүнд хувиасаа болон нийт Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дайны турш 800 мянгаас ихгүй хүн амтай Монгол Улс “Бүхнийг фронтын төлөө, бүхнийг ялалтын төлөө” уриан дор бүх боломжоо дайчлан Зөвлөлтийн ард түмэнд тусламж үзүүлсэн явдалд бидний ахмад үеийнхнээрээ бахархах сэтгэл төрж байна. Зөвлөлтийн ард түмэнд бэлэглэсэн Монгол морьд эр цэргүүдийн хамтаар Берлин хүрсэн байдаг. 2017 онд бид Москва хотын Хүндэтгэлийн дэнж дээр дайны он жилүүдэд Монгол морьдын гаргасан агуу их хөдөлмөрийг харуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” байршуулсан явдалд бид гүнээ талархаж явдгаа ОХУ-ын төр засагт дахин илэрхийлж байна” хэмээжээ.

Мөн энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай чөлөөт ярилцлага өрнүүлж, бусад төлөөлөгчдийн хамтаар уран баримлын нээлтийн үйл ажиллагаанд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхжээ.

Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Москва дахь Элчин сайдын яамны байраар зочилж, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Даваатай уулзалт хийсэн байна.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Вакцин тариулаагүй хүмүүст ХҮССЭН ВАКЦИНАА сонгох БОЛОМЖ олголоо. 2021-06-23

“Оюутны өргөө” дотуур байранд 240 ор дэлгэж, COVID-19-ийн халдвараар хөнгөн өвдсөн хүмүүсийг хүлээн авч эхэллээ 2021-06-23

Т.Бэгзсүрэн: Ирэх сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо 40 мянга хүрэх магадлалтай 2021-06-23

Дундговь аймгийн Онцгой байдлын газар “Цэргийн гавьяаны одон”-оор шагнагдлаа. 2021-06-23

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн хамгааллын дүрмийг шинэчиллээ 2021-06-23

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ОХУ-д ажлын айлчлал хийж байна 2021-06-23

Эрчимт эмчилгээний 100 ор гаргахаар бэлтгэж ажлыг хангаж байгаа 2021-06-23

Ирэх даваа гарагаас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж эхэлнэ 2021-06-23

Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна. 2021-06-23

Ахлах ахлагч Э.Даваажамц 900 км замыг туулж, Өвөрхангай аймагт ирлээ 2021-06-23

Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээх тогтоолын төсөл өргөн барив 2021-06-23