УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14 цагаас эхэлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14 цагаас эхэлнэ

Монгол Улсын Их Хурлын 2021 оны Хаврын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 14:00, 18:00 цагаас тус тус хуралдахаар товлогджээ.

Тус хуралдаанаар:

14:00 цагаас:

- “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,

- Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021,06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/,

- Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,

- Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29- ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,

- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

18:00 цагаас:

- “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/,

- Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/,

- Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/,

- Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/ асуудлуудыг тус тус хэлэлцэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.