Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо.

Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10.00 цагт товлосон.

Гэвч шүүгдэгч Х.Бат-Ялалт нь Ковид-19 цар тахлын ойрын хавьтагч болсон учир 7 хоногийн тусгаарлалтад орох шаардлагатай гэх мөн өмгөөлөгчөөсөө татгалзаж шинээр Ю.Батболдыг өмгөөлөгчөөр авсан бөгөөд хэргийн материалтай танилцуулах зэрэг нөхцөл байдлын улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн тул шүүх хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Кибер аюулгүй байдлын хуулийн төслийг дэмжив 2021-07-01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Хөдөлмөрийн үндэсний намын удирдлагууд бараалхав 2021-07-01

ИЗНН ард түмний язгуур эрх ашгийг хамгаалахын төлөө Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахаа илэрхийлэв 2021-07-01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14 цагаас эхэлнэ 2021-07-01

Хүчит бөхийн барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд болж магадгүй 2021-07-01

Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо. 2021-07-01

Ажлын хэсэг байгуулж, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив 2021-07-01

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжив 2021-07-01

Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцаас танилцууллаа. 2021-07-01

Эрүүл мэндийн салбарын 232 эмч, ажилтанд хүнсний дэмжлэг болон ариун цэврийн багц олголоо 2021-07-01

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 2021-07-01