Токиогийн Олимпыг сурвалжилсан гадаадын гурван сэтгүүлчээс халдвар илэрчээ.
Токиогийн Олимпын наадмыг сурвалжилсан гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын гурван ажилтны коронавирусний шинжилгээний хариу Японыг орхин явснаас нь хойш 14 хоногийн дотор эерэг гарлаа гэж тус наадмыг зохион байгуулах хорооноос ням гарагт мэдээлжээ.
Зохион байгуулагчид халдварын ийм тохиолдлуудын талаар анх удаа мэдээлж буй нь энэ юм. Гэвч тэдгээр ажилтан аль улсын иргэд болох гэх мэт өөр дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна.
Үүний зэрэгцээ Токиогийн Паралимпын наадамтай холбоотой халдварын найман шинэ тохиолдол ням гарагт илэрсний дунд тамирчид байгаагүй гэдгийг зохион байгуулагчид мөн мэдээлжээ.
Ингэснээр долоодугаар сарын 1-нээс хойш бүртгэгдсэн Олимп, Паралимпын наадамтай холбоотой халдварын тохиолдлын тоо 576-д хүрсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.