АНУ-ын олимпын медальт дөрвөн бөх ДАШТ-д зодоглоно

АНУ-ын олимпын медальт дөрвөн бөх ДАШТ-д зодоглоно

“Чөлөөт бөхийн эх орон” АНУ-аас Токиогийн олимпын наадмын аварга Дэвид Тэйлор, дэд аварга Кайл Снайдер, хүрэл медальт Кайл Дейк, Хелен Марулис нар аравдугаар сарын 2-10-нд Норвегийн нийслэл Ослод болох ДАШТ-д зодоглоно.

Шигшээ баг нь тэднийг олимпод оролцсон жиндээ ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр Дэлхийн аваргад оролцуулахаар шийджээ. Харин Олимпын аварга Гейбл Стивесон, Тамира Менса, мөнгөн медальт Аделине Грэй, хүрэл медальт Томас Гилман, Сара Хилдебранд нар одоогоор ДАШТ-д оролцох үгүйгээ хараахан шийдээгүй байна. Хэрэв тэд өнжихөөр шийдсэн тохиолдолд тэдний барилддаг жингээс гадна олимпын бус жингүүдэд есдүгээр сарын 11-12-нд Линкольн хотод сонгон шалгаруулах тэмцээн зохион байгуулж, ялагч нь Норвегийн нийслэлийг зорино.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.