Палестинд халдварын ихэнх тохиолдлыг “Дельта” хувилбар эзэлж байна

Палестинд халдварын ихэнх тохиолдлыг “Дельта” хувилбар эзэлж байна

Иордан голын Баруун эрэг орчимд бүртгэгдэж буй коронавирусний ихэнх тохиолдол нь хурдан халдварладаг “Дельта” хувилбараас үүдэлтэй болохыг Палестины Эрүүл мэндийн яамнаас ням гарагт мэдэгджээ.

"Дельта” хувилбар нь хүн амын дунд өргөн тархаад байгаа бөгөөд батлагдсан тохиолдлын 70 гаруй хувь нь хурдан халдварладаг уг хувилбараас үүдэлтэй байна гэж тус яамны төлөөлөгч Весам Сбейхат мэдээлсэн байна. 

Тэрбээр Палестины нутаг дэвсгэрт халдварын тохиолдлын тоо сүүлийн хэдэн долоо хоногт эрс нэмэгдсэн болохыг дурдаад, “ийнхүү бүртгэгдсэн тохиолдлууд нь Палестин дахь халдварын тархалтын бодит нөхцөл байдлыг бүрэн илэрхийлэхгүй” гэдгийг нэмж хэлжээ. 

Өнгөрсөн долоо хоногт Палестины Засгийн газар коронавирусний эсрэг вакцинд хамрагдахаас татгалзсан иргэдэд "арга хэмжээ" авна хэмээн шахалт үзүүлсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш Баруун эрэг, Газын зурваст нийт 349 108 тохиолдол бүртгэгдэж, 3881 хүн нас барсан гэж Палестины эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын олимпын медальт дөрвөн бөх ДАШТ-д зодоглоно 2021-08-16

Туркэд осолдсон онгоцны нисгэгчдийг ОХУ-ын ерөнхийлөгч эр зоригийн одонгоор нэхэн шагнав. 2021-08-16

Ливийн эрэг орчмоос 120 цагаач иргэнийг аварчээ. 2021-08-16

АНУ Афганистан руу 1000 цэрэг нэмж илгээнэ 2021-08-16

Токиогийн Олимпыг сурвалжилсан гадаадын гурван сэтгүүлчээс халдвар илэрчээ. 2021-08-16

Палестинд халдварын ихэнх тохиолдлыг “Дельта” хувилбар эзэлж байна 2021-08-16

Байгалийн гамшгийн улмаас хүний амь эрсэдсэнд харамсаж буйгаа илэрхийлжээ. 2021-08-16

Агаарын тээврийн компаниуд Афганистаны агаарын орон зайд нэвтрэхээс зайлсхийж байна 2021-08-16

Аюулгүйн Зөвлөл дайсагналаа зогсоож, олон талын оролцоо бүхий Засгийн газар байгуулахыг уриалжээ. 2021-08-17

Токио хотод ням гарагт коронавирусний халдварын 4295 тохиолдол шинээр бүртгэгдлээ 2021-08-17

Вьетнам улс ирэх сард “COVID-19”-ийн эсрэг вакцин үйлдвэрлэхээр төлөвлөжээ 2021-08-17