Цэцэрлэг бүтэн ажиллана, ГЭХДЭЭ...
ОВИД-19 халдварын тархалт арилаагүй ч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ингэхдээ сургууль 5:9 хөтөлбөрөөр хичээллэх бол цэцэрлэг бүтэн ажиллах юм. Гэхдээ анги танхимд халдвар гарсан тохиолдолд дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.
Дараах тохиолдолд цэцэрлэгийг зайн сургалтад шилжүүлнэ.
- 1 ангид 1 хүүхэд өвчилбөл 14 хоногийн хугацаагаар зайн сургалт руу шилжинэ
- Тухайн давхарт 3 бүлэгт өвчлөл гарсан тохиолдолд ангийн байрлалаас хамаарч корпус болон давхраар хэсэгчлэн хаана
- Өөр хоорондоо хамааралгүй байршилтай 3 болон түүнээс дээш бүлэгт халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхлээр нь зайн сургалтад шилжүүлнэ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.