Аравдугаар сараас өмнө торгуулиа төлөхгүй бол ӨРШӨӨЛД ХАМРАГДАХГҮЙ

Аравдугаар сараас өмнө торгуулиа төлөхгүй бол ӨРШӨӨЛД ХАМРАГДАХГҮЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэлд ногдуулсан торгууль, шийтгэлийг Өршөөлийн хуульд хамруулахаар болсон билээ.

Ингэхдээ тухайн зөрчил гаргасан иргэн нь төлөх ёстой торгуулийнхаа 50 хувийг аравдугаар сарын 1-ний өдрийн дотор барагдуулах шаардлагатай. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө гэж заасан байна.

Хэрвээ тогтоосон хугацаанд багтаж, торгуулийн 50 хувийг төлж барагдуулаагүй тохиолдолд өршөөлд хамрагдсан 50 хувийн торгууль өршөөлд хамрагдахгүй болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Манай улсад нийт бүртгэгдсэн Зөрчлийн хэргийн 6,696,529 нь буюу 93 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны тавдугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагаас 6,154,933 удаагийн 169 тэрбум 648 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулснаас 3,035,324 удаагийн 73 тэрбум 339 сая төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу 1.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл тус тус төлөгдөөгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр ажиллах шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд 2021-08-17

ХХМТГ: 2021 он гарснаас хойш e-Mongolia 60 мянга гаруй иргэний гомдлыг шийдвэрлэжээ 2021-08-17

Дүүжин ресторанаа хаалгасан Т.Эрдэнэцогт: Монголд Танил талгүй бол бизнес явахгүй юм байна. 2021-08-17

Цэцэрлэг бүтэн ажиллана, ГЭХДЭЭ... 2021-08-17

Г.Дамдинням: Дарханы замын гацааг гаргаад, санаачлагатай ажиллаж байгаа 2021-08-17

Аравдугаар сараас өмнө торгуулиа төлөхгүй бол ӨРШӨӨЛД ХАМРАГДАХГҮЙ 2021-08-17

Бизнес ангиллын визийг ГИХГ олгоно 2021-08-17

Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт шалгалтыг эхлүүллээ 2021-08-17

“Үдийн хоол” бэлтгэхэд дотоодын үйлдвэрлэгчдийн түүхий эд, бүтээгдэхүүнийг түлхүү ашиглана. 2021-08-17

ХХААХҮ-ийн сайд өвөлжилтийн бэлтгэл ажлаа эрчимжүүлэхийг даалгалаа 2021-08-17

Цагдаа, дотоодын цэрэгтэй холбоотой гомдол, саналыг 126 утас хүлээн авч байна. 2021-08-17