Жирэмсэн үед иог хийснээр ямар ач тустай вэ ?

Жирэмсэн үед иог хийснээр ямар ач тустай вэ ?

Жирэмсэн үед иог хийснээр ямар ач тустай вэ ?

  1. Жирэмсэн үед тогтмол, идэвхтэй иог хийснээр мэдрэл булчингууд, үе мөч амарч сэргэх бөгөөд уян хатан байдал нэмэгддэг.
  2. Жирэмсний нойргүйдлээс сэргийлнэ.
  3.  Тогтмол идэвхтэй дасгал хөдөлгөөн иог хийж байвал гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайн байна.
  4.  Жирэмсний хугацаанд ихэнх эмэгтэйчүүдэд ядарч сульдах, тайван бус болох, нуруу чилж өвдөх, хөл гар бадайрах, хавагнах, шөрмөс татах, булчин зангирах гэх мэт олон зовиурууд илэрдэг. Булчингийн хөгжил сайн байвал нуруунд ирэх ачаалал багасаж өвдөлт намждаг. Сунгалтын дасгалууд зангирсан булчингуудыг суллаж, татагдсан шөрмөсийг тайвшруулж өвдөлт намждаг.
  5. Тогтмол идэвхтэй иог хийснээр тархинаас аз жаргалын даавар ихээр ялгарч стресс багасна.
  6.  Төрөх үеийн хүндрэлүүдээс сэргийлдэг. Иог хийснээр хурдан, хялбар төрөх баталгаа байхгүй ч тогтмол, идэвхтэй иог хийж байсан ээжүүдийн төрөлтийн өвдөлт үргэлжлэх хугацаа илүү богино байдаг.
  7.  Жирэмсэн үеийн чихрийн шижин өртөх эрсдэлээс сэргийлж, хэт том хүүхэд төрөхөөс хамгаална.
  8.  Иогийн дасгалыг тайван, намуухан орчинд ямар ч таагүй зүйл бодохгүйгээр анхаарлаа төвлөрүүлэн хийвэл бүх бие амарч, тайвшран, цусны эргэлт сайжирч улмаар урагт очих цусан хангамж нэмэгддэг. Дасгал бүрийг хамрын амьсгалтай зөв хослуулж хийвэл хүүхдэд очих хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэж, хүүхдийн өсөлт бойжилтонд эерэгээр нөлөөлнө.
  9.  Жирэмсний хугацаанд биеийн жин нэмэгдэх, арьс язрах, хэвлийн арьс сунах зэрэг гоо сайхны талаас олон асуудал гардаг. Жирэмсний хугацаанд тогтмол, идэвхтэй иогд хамрагдсанаар илүүдэл жин нэмэгдэхээс сэргийлэх бөгөөд төрсний дараа илүү хурдан өмнөх галбиртаа очдог.
  10.  Жирэмсний иогоор тогтмол идэвхтэй хичээллэсэн ээжийн хүүхэд шөнийн турш тайван амгалан нойрсож, гэдэс дүүрэх магадлал бага байдаг.

Дээрх бүгдээс жирэмсэн ээжид иог яагаад чухал болохыг ойлгож авсан гэж найдаж байна. Хойш суулгүйгээр жирэмсний хугацаанд идэвхитэй дасгал хөдөлгөөн заавал хийхийг өөртөө үүрэг болгохоо мартаж болохгүй. Гэхдээ эхний 3 сар болон сүүлийн 1 сард жирэмсний йог хийхийг хориглодог гэдгийг санаарай.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.