Төрсний дараах үеийн хаван
Төрсний дараа хаван хэдийд арилдаг вэ?
Жирэмсний хугацаанд биед хуримтлагдсан илүүдэл шингэн болон хаван төрсний дараах долоо хоногт аажим арилдаг. Энэ үед бөөрний ачаалал ихэсдэг бөгөөд хэвийн үеийнээс илүү шээс ялгарууладаг. Мөн төрсний дараа хөлрөмтгий болдог нь илүүдэл шингэнээ гадагшлуулж байгаа бас нэг хэлбэр юм.
Төрсний дараах хаван аюултай юу?
Төрсний дараа хаван өөрөө аяндаа арилдаг. Хэрэв төрсний дараах долоо хоногийн дотор хаван буурахгүй мөн толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл энэ нь даралт ихтэй байж магадгүй шинж тэмдэг тул эмчид даруй үзүүлэх хэрэгтэй.
Мөн хаван зөвхөн нэг талын хөлөнд үүсэхийн зэрэгцээ хүчтэй өвдөлт илэрвэл хөлийн гүний хураагуур судасны бөглөрөл байж болзошгүй. Энэ нь ноцтой хүндрэл тул та эмчид яаралтай хандаарай.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.