ББСБ, ХЗХ-доос зохицуулалтын үйлчилгээний төлбөр авах хугацааг хойшлуулжээ

ББСБ, ХЗХ-доос зохицуулалтын үйлчилгээний төлбөр авах хугацааг хойшлуулжээ

Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны ээлжит VI хуралдааныг цахимаар зохион байгуулж даатгал, үнэт цаас, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоотой холбоотой тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, оноосон нэр өөрчлөх, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ.

Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн гол асуудлын нэг бол банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодоос улсын төсөвт жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төвлөрүүлдэг зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр болгон хойшлуулах шийдвэрийг гаргасан явдал байлаа.

Дээрх шийдвэрийг гаргаснаар шинэ төрлийн коронавируст /Covid-19/ цар тахлын тархалттай холбоотойгоор үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй байдлын үед банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөрийн чадварт дэмжлэг үзүүлж байна. Ингэснээр харилцагч, зээлдэгчдийнхээ өрийн дарамтыг багасгах боломжийг олгож байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд зээлдэгчдийн зээл, хүүгийн төлбөрийн ангиллын хугацааг сунгаж банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодоос зээл авсан аж ахуйн нэгж, иргэдийг дэмжсэн бодлогын шийдвэр гаргаж байсан билээ.

Цаашид үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хороо нь хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд зохицуулалтын байгууллагууд, харилцагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалсан зөв, оновчтой бодлогын шийдвэрүүдийг үе шаттай гаргаж ажиллах болно гэж СЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

450 компани 8000 орчим ажлын байраа ЦОМХОТГОХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙНА 2020-03-27

Төгсөх ангийн сурагчдын онлайн сургалтад шаардагдах интернетийн зардлыг шийдвэрлэв 2020-03-27

Биокомбинат УТҮГ-ыг шинэчилнэ 2020-03-27

Нэг хүн ажил эрхэлдэг өрхийн ОРЛОГЫГ ХАМГААЛАХ хэрэгтэй 2020-03-27

Сайд Д.Цогтбаатар Япон улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2020-03-27

ББСБ, ХЗХ-доос зохицуулалтын үйлчилгээний төлбөр авах хугацааг хойшлуулжээ 2020-03-27

Алдартнууд коронавирусний эсрэг: Armani хамгаалалтын хувцас үйлдвэрлэнэ 2020-03-27

Говь-Алтай аймагт гурван удаа дараалан хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ 2020-03-27

"Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 71 хүнээс коронавирус илрээгүй" 2020-03-27

ДЭМБ: Халдварын хоёр дахь давалгаа 10-45 насны хүмүүсийг хамарч байна 2020-03-27

Мадуро: АНУ “COVID-19”-ийн тархалтаас анхаарал сарниулах гэж биднийг гүтгэж байна 2020-03-27