Баянхонгор аймгийн нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөв.

Баянхонгор аймгийн нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөв.

Өнөөдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 00:50 цагт Төв аймгийн Жаргалант сумын Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 124 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т, Ө-48°38”24”, У-106°03”36”/ 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.

Тэгвэл мөн өнөөдөр 10:16:02 цагт Баянхонгор аймгийн Жинст сумаас баруун зүгт 21 км-ийн зайд 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн улмаас учирсан хохиролгүй байна.  

Өчигдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 08:28 цагт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх багийн “Оргот” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 51 км-т, Ө-49°12”36” У-88°46”48”/ 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй байна  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хилийн голлох боомтуудаар ачаа бараа нэвтрүүлэлтийг нэмэхэд анхаарна 2021-09-08

Шинжилгээгээр коронавируст халдварын 3677 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-09-08

БНХАУ-д суралцдаг монгол оюутнууд танхимаар суралцах боломжийг нээхэд анхаарахыг хүсэв 2021-09-08

Ургац хураалтад ажиллаж байгаа иргэдийг вакцинжуулах хүсэлт хүргүүллээ 2021-09-08

Жолооч нарыг сургууль орчмын бүсэд тээврийн хэрэгслийн хурдаа хасахыг анхаарууллаа 2021-09-08

Баянхонгор аймгийн нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөв. 2021-09-08

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллана 2021-09-08

Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр 2021-09-08

Өмнөговь, Дархан-Уул аймаг руу ШУТИС, ХААИС-ийн зарим сургуулиудыг нүүлгэнэ 2021-09-08

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Өвөлжилт амаргүй болох төлөв харагдаж байна. 2021-09-08

Боомтуудаар өдөрт дунджаар 40 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч байна 2021-09-08