Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллана
ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан “Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр цар тахлын үед төр хувийн хэвшил уялдаа холбоотой хамтарч ажиллах нь хүнд цаг үеийг хамтдаа давах гарц эрэх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, хууль, эрх зүйн орчныг таатай болгоход санаа бодлыг нь сонсох, бодлогоор дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж, үр дүнд хүрэх аж.
Уулзалтын үеэр талууд ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагааг дотоодод, олон улсад сурталчлах, тулгамдаж буй бэрхшээлийг ил гаргаж, Засгийн газраас эдийн засгаа сэргээхэд хэрэгжүүлэх бодлого шийдвэрт ЖДҮЭ-ийн дуу хоолойг хүргэх, хамтын хүчээр бизнесийн орчныг сайжруулж, улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болон хувийн хэвшлийнхний эрх ашгийн төлөө хамтарч ажиллах талаар санал солилцжээ.
Түүнчлэн ЖДҮГ-аас “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо“-оос зохион байгуулж буй “Баялаг бүтээгч-өглөөний цай” уулзалтад оролцож, хийж буй ажлаа танилцуулах, мэдээ мэдээлэл өгөх үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамддаг асуудлын талаар “Цар тахал ба эдийн засаг” сэдвээр харилцан санал солилцохоор болов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.