Өмнөговь, Дархан-Уул аймаг руу ШУТИС, ХААИС-ийн зарим сургуулиудыг нүүлгэнэ
![Өмнөговь, Дархан-Уул аймаг руу ШУТИС, ХААИС-ийн зарим сургуулиудыг нүүлгэнэ](http://olnodo.com/media/post/2021-09/3Pb7CaDrq8aDRTBxUskyeaYwZQyba3XAzGYueE1k.png)
Засгийн газрын өнөөдрийн 2021.09.08/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ирэх арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс өмнө хотын захиргааг Яармаг руу нүүлгэх шийдвэрийг гаргажээ.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Тэрбээр "Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой Засгийн газрын тогтоолыг баталлаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах үүднээс Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт НИТХ, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн албыг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор нүүлгэн шилжүүлэх тогтоолыг баталлаа" гэх мэдээллийг өглөө.
Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор бэлтгэл ажлыг хангахыг Хотын дарга Д.Сумъяабазарт, шаардагдах санхүүжилтийн асуудлыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгожээ.
Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн их сургуулийн зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн зарим шийдвэрийг Өмнөговь аймаг руу нүүлгэх ажлын бэлтгэлийг хангаж, стратегийг танилцуулахыг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасан байна. Эл асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.