Хабиб, Тонигийн тулааныг тайлбарлахыг хүсэхгүй байна
Холимог тулааны UFC холбооны алдарт хөтлөгч, тайлбарлагч Жо Роган UFC 249 тэмцээнд ажиллахыг хүсэхгүй байгаагаа мэдэгдлээ.
Энэ тэмцээний гол тулаан нь ОХУ-ын Хабиб Нурмагомедов, АНУ-ын Тони Фергюсон нарын тулаан байгаа. Хэдийгээр одоо болтол тэмцээн явагдах газар тодорхой болоогүй байгаа ч UFC холбооны тэргүүн Дана Уайт тэмцээн зохион байгуулагдах болно гэж мэдэгдээд байгаа билээ.
Жо Роган “UFC тэмцээнээ зохион байгуулна гэж ярьж байгаа ч яаж хийхийг би ойлгохгүй байгаа. АНУ-д бол чадахгүй байлгүй. Холбооноос нээлттэй талбайд арваас бага хүн байхаар тулаануудыг хийнэ гэсэн. Тэр арван хүний хэн нэг нь халдваргүй гэдгийг яаж мэдэх билээ? Хэрэв Хабиб халдвартай бол яах вэ? Эсвэл Тони? Хэн нэг нь коронавирусний сэжигтэй бол нөгөөх нь тулалдах уу? Идрис Эльба шиг өвчин нь далд үедээ байвал яах вэ? Энэ бол хараал идсэн тулаан. Хэн нэг нь тэмцээнийг тайлбарлах л байх. Харин би очихгүй” гэж “Joe Rogan Experience” дээрээ бичжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.