“37-р точка” киноны төгсгөлийн бүрэн хэмжээний ангийг онлайнаар нээнэ

“37-р точка” киноны төгсгөлийн бүрэн хэмжээний ангийг онлайнаар нээнэ

 "Фантастик продакшн"-ы бүтээл “37-р точка” киноны төгсгөлийн бүрэн хэмжээний нэг ангийн нээлт ирэх сарын 6,7,8-нд болно.

Тус олон ангит уран сайхны киноны нэг, хоёрдугаар бүлэг буюу нийт 20 анги үзэгчдийн хүртээл болоод буй. Нээлтийг онлайн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хамгийн түрүүнд үзэхийг хүссэн үзэгчдэдээ тусгайлан зориулж,  урьдчилсан байдлаар онлайн тасалбар худалдаалах юм.

Үзэгчид www.37tochka.mn веб хуудсаар тасалбараа захиалаад, захиалгын кодоо SkyGO бүртгэлээрээ нэвтрэн орж баталгаажуулснаар дэлхийн хаанаас ч үзэх боломжтой болжээ. Бусад улс орнуудаас онлайн тасалбар захиалах бол www.shoppy.mn веб хуудсанд хандан кино үзэх дижитал кодоо худалдан авах аж. 

Ташрамд дурдахад, тус киног хараахан үзэж амжаагүй байгаа бол  СКАЙмедиа IPTV болон SkyGO видео санд нэгдүгээр бүлгийн 10 анги үнэ төлбөргүй болсон байна.

Тус кинонд 1970, 1980-аад оны залуучуудын амьдралыг түүхэн үйл явдалд тулгуурлан уран сайхны аргаар харуулснаараа өвөрмөц онцлогтой. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.