КОВИД-19 | Азийн орнуудад цар тахлын улмаас бэлгэвчний хомсдол үүснэ
Дэлхий даяар коронавирусний тархалт эрчимжиж байгаа энэ цаг үед олон улсад бэлгэвчний нөөц хомсдож байгаа талаар South China Morning Post мэдээллээ.
Тухайлбал дэлхийн голлох таван бэлгэвч үйлдвэрлэгчдийн нэг "Karex Bhd" компани нэг сарын хугацаанд үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм. Тиймээс Зүүн өмнөд Азийн орнуудад бэлгэвчний хомсдол үүснэ гэдгийг компанийн зүгээс анхаарууллаа.
Британийн алдарт “Durex” компани одоогоор хэвийн ажиллаж байгаа ч тус улсад вирусний халдвар эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор үйл ажиллагаа нь тасалдах магадлалтай гэж мэдэгдсэн юм.
Түүнээс гадна ажиллах хүчнийхээ 50 хувьд хоёр сарын хугацаатай хагас цалинтай амралт олгосон тул хэвийн үеийн гарцаасаа нэг дахин бага бэлгэвч үйлдвэрлэнэ гэдгээ BBC агентлагт дурджээ.
Эх сурвалж: South China Morning Post
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.