АНУ БНАСАУ-тай өргөн хүрээний асуудлуудаар хэлэлцэхэд бэлэн гэж мэдэгдэв.

АНУ БНАСАУ-тай өргөн хүрээний асуудлуудаар хэлэлцэхэд бэлэн гэж мэдэгдэв.

АНУ БНАСАУ-тай өргөн хүрээний асуудлуудаар хэлэлцэхэд бэлэн байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдлээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун хэлэлцээ хийх АНУ-ын саналыг дайсагнасан бодлогын халхавч хэмээн мэдэгдсэний дараа Ж.Псаки ийнхүү мэдэгджээ.

Лхагва гарагт болсон парламентын чуулганы үеэр Ким Жөн Уны хэлсэн үгийн талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаас тодруулахад, “Бид өргөн хүрээний асуудлуудаар санал солилцоход бэлэн хэвээр байна” гэжээ.

Ким Жөн Уны мэдэгдcэнээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены шинэ засаг захиргаа үүрэгт ажилдаа орсноос хойших найман сарын хугацаанд БНАСАУ-ыг чиглэсэн АНУ-ын дайсагнасан бодлого огт өөрчлөгдөөгүй байна.

Харин Ж.Псаки Пёньян Вашингтоны саналд хараахан хариу өгөөгүй байгааг цохон тэмдэглэжээ. Тэрбээр, “Бид БНАСАУ-д хэлэлцээ хийх тодорхой саналуудыг тавьсан ч одоог хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байна” гэв. Мөн АНУ хоёр Солонгосын хоорондын яриа хэлэлцээг дэмжинэ гэдгийг илэрхийлжээ.

Саяхан Ким Жөн Ун БНАСАУ 10 дугаар сарын эхэн үеэс БНСУ-тай холбоо барих харилцаа холбооны шугамуудаа сэргээнэ гэдгийг мэдэгдсэн юм. Энэхүү шугамыг 13 сар хаасны эцэст энэ оны долоодугаар сард сэргээсэн боловч хоёр долоо хоногийн дараа дахин хаажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр яаралтай хуралдахаар болжээ. 2021-09-30

БНСУ-д хүн хоорондын зай барих хатуу журмыг хоёр долоо хоногоор сунгана 2021-10-01

БНСУ-ын “Hyundai” компанийн борлуулалт 22 хувиар буурчээ 2021-10-01

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2086 тохиолдол илэрсэн 2021-10-03

БНАСАУ холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хуралдаж зөвшилцөлд хүрэлгүйгээр өндөрлөжээ. 2021-10-03

АНУ БНАСАУ-тай өргөн хүрээний асуудлуудаар хэлэлцэхэд бэлэн гэж мэдэгдэв. 2021-10-03

БНСУ, БНАСАУ өнөө өглөө харилцаа холбооны шугамуудаа сэргээлээ. 2021-10-04

БНСУ-ын “BTS” Их Британийн “Coldplay” хамтын уран бүтээл “Billboard”-ыг тэргүүлжээ. 2021-10-05

БНСУ-ын насанд хүрсэн хүн амын 61.6 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ. 2021-10-05

БНСУ-ын “Squid Game” цувралын хадмал орчуулга нь утга санааг өөрчиллөө гэж үзэгчид шүүмжилжээ 2021-10-05

БНСУ-д өнөөдрөөс "Ковид-19"-ийн эсрэг вакцины “Бүстер тун” хийж эхэллээ... 2021-10-05