БНСУ-ын “BTS” Их Британийн “Coldplay” хамтын уран бүтээл “Billboard”-ыг тэргүүлжээ.

БНСУ-ын “BTS” Их Британийн “Coldplay” хамтын уран бүтээл “Billboard”-ыг тэргүүлжээ.

БНСУ-ын “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “BTS” хамтлаг Их Британийн “Coldplay” рок хамтлагтай хамтран бүтээсэн шинэ уран бүтээл “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтыг тэргүүлжээ.

Өмнө нь “BTS” хамтлаг “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтад тэргүүлсэн БНСУ-ын анхны уран бүтээлч болж байжээ. Түүнчлэн “Billboard”-ын шилдэг 200 цомгийн жагсаалтын хувьд тус хамтлагийн гаргасан цомгууд 2018 оны тавдугаар сараас хойш дөрвөн удаа нэгдүгээрт бичигджээ. Энэ удаагийн уран бүтээлээрээ шилдэг дууны жагсаалтыг дахин тэргүүлснээр шилдэг дуу болон цомгийн жагсаалтыг нийт зургаан удаа тэргүүлсэн амжилтыг үзүүлээд байна.

Харин “My Universe” дуу нь “Coldplay” хамтлагийн “Billboard”-ын шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж буй хоёр дахь уран бүтээл болсноороо онцлогтой юм.  

“My Universe” дууны үг англи, солонгос хэл дээр бичигдсэн бөгөөд продюсерээр Макс Мартин ажиллажээ. Энэхүү дуу нь “Coldplay” хамтлагийн энэ сарын 15-нд гаргах “Music of the Spheres” нэртэй ес дэх цомгийн уран бүтээл болох юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын “Hyundai” компанийн борлуулалт 22 хувиар буурчээ 2021-10-01

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2086 тохиолдол илэрсэн 2021-10-03

БНАСАУ холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хуралдаж зөвшилцөлд хүрэлгүйгээр өндөрлөжээ. 2021-10-03

АНУ БНАСАУ-тай өргөн хүрээний асуудлуудаар хэлэлцэхэд бэлэн гэж мэдэгдэв. 2021-10-03

БНСУ, БНАСАУ өнөө өглөө харилцаа холбооны шугамуудаа сэргээлээ. 2021-10-04

БНСУ-ын “BTS” Их Британийн “Coldplay” хамтын уран бүтээл “Billboard”-ыг тэргүүлжээ. 2021-10-05

БНСУ-ын насанд хүрсэн хүн амын 61.6 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ. 2021-10-05

БНСУ-ын “Squid Game” цувралын хадмал орчуулга нь утга санааг өөрчиллөө гэж үзэгчид шүүмжилжээ 2021-10-05

БНСУ-д өнөөдрөөс "Ковид-19"-ийн эсрэг вакцины “Бүстер тун” хийж эхэллээ... 2021-10-05

БНСУ-ын Чунчон мужийн захиргаанаас гадаадын иргэдийг шинжилгээнд заавал хамруулах захирамж гаргажээ 2021-10-06

БНАСАУ-ын эсрэг авсан НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийг биелүүлэхийг уриалжээ. 2021-10-06