Израилын Ерөнхий сайдын зөвлөхөөс коронавирус илэрчээ

Израилын Ерөнхий сайдын зөвлөхөөс коронавирус илэрчээ

МОСКВА. /TASS/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн зөвлөх Ривка Палух коронавирусний халдвар авсан тухай “The Times of Israel” сонин мэдээлжээ.


Тус сонинд мэдээлж буйгаар, нөхөр нь коронавирусний халдвар авсан нь тогтоогдож, эмнэлэгт хэвтсэний дараа өдгөө 64 настай Палухад шинжилгээ хийжээ. Тэрбээр Израилын Засгийн газрын тэргүүнтэй өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт уулзсан боловч уулзалтын үеэр баримтлах шаардлагатай зайнаас харьцсан болохыг цохон тэмдэглэсэн байна. Нетаньяху Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу 14 хоног тусгаарлагдаж магадгүй гэж Израилын Засгийн газрын хэрэг эрхлэх газар дахь эх сурвалж мэдээлжээ. Харин Израилын хэт ортодокс иргэдийн асуудлыг эрхэлдэг, түүний зөвлөхийн биеийн байдал ямар байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.


Ням гаргийн оройны байдлаар Израилд коронавирусний халдварын тохиолдлын тоо 4247 болж, 89 хүн эдгэрсэн бол 15 хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.