БНСУ-ын “Squid Game” цувралын хадмал орчуулга нь утга санааг өөрчиллөө гэж үзэгчид шүүмжилжээ

БНСУ-ын “Squid Game” цувралын хадмал орчуулга нь  утга санааг өөрчиллөө гэж үзэгчид  шүүмжилжээ

Америкийн “Netflix” стриминг үйлчилгээгээр үзэгчдийн хүртээл болж буй БНСУ-ын “Squid Game” цувралын англи хэл дээрх хадмал орчуулга нь цувралын утга санааг өөрчилж байна гэж солонгос хэлээр ярьдаг зарим гадаадын үзэгчид шүүмжилжээ.

Уг цуврал нь өрөнд орсон хүмүүс амьд үлдэхийн төлөө өөрийн амьдралаа эрсдэлд оруулахаас өөр аргагүйд хүрэх тоглоомонд оролцож эхэлдэг өөр ертөнцийн тухай өгүүлдэг юм. Нью-Йорк хотод амьдардаг Янгми Майер гэх солонгос хэлээр чөлөөтэй ярьдаг нэгэн үзэгч англи хэл дээрх хадмал орчуулгыг “маш муу” хэмээн тодотгож, цувралын үндсэн утга санааг алдагдуулж байгаа талаар “TikTok” болон “Twitter” нийгмийн сүлжээнд нийтэлжээ.

Энэхүү цуврал нь өнгөрсөн сарын 17-нд олны хүртээл болсон бөгөөд гарсан даруйдаа үзэгчдийн дунд дээд амжилтыг тогтоожээ. Үүний зэрэгцээ “Netflix” стриминг үйлчилгээний хамгийн их амжилтыг дагуулсан цуврал болох “Bridgerton”-ийг ардаа орхиж, “Netflix”-ийн түүхэн дэх хамгийн амжилттай бүтээлээр нэрлэгдэх магадлал асар өндөр байгаа юм.

“Squid Game” цувралд 45.6 тэрбум вон буюу 38.5 сая ам.доллар хожихын төлөө үхэлд хүргэх аюултай, олон үе шат бүхий тоглоомд оролцож буй хүмүүсийн талаар өгүүлдэг билээ.
Янгми Майерын “TikTok” нийгмийн сүлжээнд байршуулсан бичлэгийг 9 сая гаруй хүн үзсэн бөгөөд “Squid Game” цуврал дээр гардаг буруу орчуулгын хэд хэдэн жишээг дурджээ.

Цувралын зургаадугаар ангид нэгэн эмэгтэй бусад хүмүүсийг түүнтэй нэг баг болж тоглоомонд оролцохыг ятгадаг хэсэг гардаг бөгөөд англи хэл дээрх хадмал орчуулга "Би суут ухаантан биш ч гэсэн толгойгоо ажиллуулж чадна" гэдэг байна. Харин эмэгтэй үнэндээ "Би маш ухаантай, надад ердөө л сурах боломж байгаагүй" гэж хэлдэг талаар Янгми Майер бичлэгтээ дурджээ.

Дүрийн хэлдэг энэ үг нь нийгмийн бодит байдал, эд баялгийн ялгааг илүү онцолсон болохыг тэрбээр нэмж дурдсан байна.
Одоогоор “Netflix” компани энэ асуудалтай холбогдуулан ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа ажээ.
Үүний зэрэгцээ үзэгчид “Netflix” стриминг үйлчилгээний хадмал орчуулгад эргэлзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд зарим нь нарийвчлал багатай ерөнхий тайлбар нь шинэ хэл сурах гэж буй хүмүүст хүндрэл учруулдаг болохыг онцолжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хуралдаж зөвшилцөлд хүрэлгүйгээр өндөрлөжээ. 2021-10-03

АНУ БНАСАУ-тай өргөн хүрээний асуудлуудаар хэлэлцэхэд бэлэн гэж мэдэгдэв. 2021-10-03

БНСУ, БНАСАУ өнөө өглөө харилцаа холбооны шугамуудаа сэргээлээ. 2021-10-04

БНСУ-ын “BTS” Их Британийн “Coldplay” хамтын уран бүтээл “Billboard”-ыг тэргүүлжээ. 2021-10-05

БНСУ-ын насанд хүрсэн хүн амын 61.6 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ. 2021-10-05

БНСУ-ын “Squid Game” цувралын хадмал орчуулга нь утга санааг өөрчиллөө гэж үзэгчид шүүмжилжээ 2021-10-05

БНСУ-д өнөөдрөөс "Ковид-19"-ийн эсрэг вакцины “Бүстер тун” хийж эхэллээ... 2021-10-05

БНСУ-ын Чунчон мужийн захиргаанаас гадаадын иргэдийг шинжилгээнд заавал хамруулах захирамж гаргажээ 2021-10-06

БНАСАУ-ын эсрэг авсан НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийг биелүүлэхийг уриалжээ. 2021-10-06

БНСУ-д оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 41.3 хувиар өссөн. 2021-10-07

БНСУ-ын дараагийн Ерөнхийлөгч хэн болох бэ! 2021-10-08