БНСУ-ын насанд хүрсэн хүн амын 61.6 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.
БНСУ-ын насанд хүрсэн 10 иргэн тутмын ес нь “COVID-19”-ийн вакцины ядаж нэг тунд хамрагдаад байгаа нь нийтийн дархлаа тогтоох зорилтод хүрэхэд тун ойртоод буйг харуулж байна гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд өнөөдөр мэдээллээ.
Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлнээр, улсын хэмжээнд 39.7 сая хүн вакцины эхний тунг хийлгээд буй нь нийт 51.3 сая хүн амын 77.4 хувь, 18-аас дээш насны иргэдийн 90 хувьтай тэнцэж байна. Мөн 27.2 сая хүн буюу нийт хүн амын 53 хувь, насанд хүрсэн хүн амын 61.6 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.
Тийнхүү иргэд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж буйн зэрэгцээ вакцины нийлүүлэлт жигд байгаатай холбоотойгоор 10 дугаар сарын эцэс гэхэд хүн амын 70-аас дээш хувь нь вакцины бүрэн тунд хамрагдана гэдэгт итгэлтэй байгаагаа эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд илэрхийлсэн байна.
“Вакцинжуулалтын түвшин өндөр үзүүлэлтэд хүрснээр иргэд хэвийн амьдралдаа үе шаттайгаар эргэн ороход хувь нэмрээ оруулна” гэж Засгийн газрын “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөр хариуцсан төлөөлөгч Хун Жүн Ик хэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.