Г.Ёндон: 2022 онд 36.5 сая тонн нүүрс экспортлох бололцоотой гэж тооцсон

Г.Ёндон: 2022 онд 36.5 сая тонн нүүрс экспортлох бололцоотой гэж тооцсон

Ирэх оны төсвийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

Энэ үеэр Х.Ганхуяг гишүүн 2022 оны төсвийн төслийг нэг боомт, нэг төрлийн бүтээгдэхүүнийн экспортоос хэт их хамааралтай байгааг тодотгож, орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд төсвийн алдагдлаа хэрхэн зохицуулах талаар тодрууллаа.

Сангийн сайд Б.Жавхлан ирэх онд 36.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн нь бага дүн биш,  бүх боломжоо дайчилж байгаа гэсэн хариулт өглөө.

Харин  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Нүүрсний экпортын 55 орчим хувийг Гашуунсухайт боомтоор, 40 гаруй хувийг Шивээ хүрэн боомтоор гаргаж байгаа. Сүүлийн жилүүдэд Булган, Ханги боомтоор нүүрсний экспортуудыг хийж эхлээд байгаа. Гашуунсухайт боомтын чингэлэг тээврийн терминал, Шивээ хүрэн боомтын ирэх сарын 10-15-ны өдрүүдэд ашиглалтад орох чингэлэг тээврийн терминал тус бүрдээ нэмэлтээр 10 сая тонн нүүрсийг экспортлох боломжтой гэж үзэж байгаа учир цар тахлын нөхцөл байдал үргэлжилсэн ч гүйцэтгэлдээ хүрэх бололцоотой гэж тооцсон.

Нүүрсний экспортоос 2022 онд нийт татвар хураамж 1.6 их наяд төгрөг хуримтлуулна гэж төлөвлөөд байгаа.  Эрдэс баялгийн салбараас 4.3 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн орлогын 26 хувийг бүрдүүлэхээр тооцсон” гэсэн хариултыг өглөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинжээчид “Спутник”-ийн СЭРГЭЭХ ТУНГИЙН талаар зөвлөгөө өглөө 2021-10-28

Ч.Ундрам: Боловсролын хуулиар ХҮҮХДҮҮДЭД ГАРААНЫ ТЭГШ БОЛОМЖ олгоно 2021-10-28

Э.ОЮУНБОЛД, Б.УРТНАСАН, Н.БАТСАЙХАН, Б.ХАДБААТАР НАРААС ДОПИНГ ИЛЭРЧЭЭ 2021-10-29

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг МЭДЭГДЭЛ гаргажээ 2021-10-29

Ц.Билэгсайхан: ХӨСҮТ сүүлийн хоёр жил улаан бүс байсан учир засвар хийх боломж хомс байлаа 2021-10-29

Г.Ёндон: 2022 онд 36.5 сая тонн нүүрс экспортлох бололцоотой гэж тооцсон 2021-10-29

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно 2021-10-30

Э.Одбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчиллөө 2021-10-30

Саид Моллей: Би Монгол Улсынхаа төлөө тэмцдэг 2021-10-30

24 ЦАГТ: Халдварын 1443 шинэ тохиолдол илэрч, 11 ХҮН НАС БАРЛАА 2021-10-30

О.Тулга эмч шүүгчийн шийдвэрээр тэмцээнээ өндөрлүүллээ 2021-10-30