24 ЦАГТ: Халдварын 1443 шинэ тохиолдол илэрч, 11 ХҮН НАС БАРЛАА
Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэе. (2021.10.30)
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид-19 халдварын 1443 шинэ тохиолдол бүртгэгджээ. Харамсалтай нь, мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 11 хүн нас барсан байна.
Насны бүлгээр нь авч үзвэл
- 41-60 настай - 1
- 61-80 настай - 10
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
- Улаанбаатарт - 841
- Орон нутагт - 599
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 17.397, гэрийн хяналтанд 51.509 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 2.990 нь хүүхэд, 1.002 нь жирэмсэн эх байгаа юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийг биеийн байдлаар нь авч үзвэл
- Хөнгөн - 8.198
- Хүндэвтэр - 6.716
- Хүнд - 2.127
- Нэн хүнд - 365
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.