Нефтийн үнэ 2002 оноос хойш анх удаа 20 ам.доллароос доошилжээ
МОСКВА. /TASS/. Лондоны "ICE" биржийн арилжааны явцад “WTI” маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ 2002 оноос хойш анх удаа 20 ам.доллароос доошилж, буурсан байна.
Москвагийн цагаар 01:35 цагт “WTI” маркийн нефтийн ирэх тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 19.48 ам.долларт хүрсэн бол 03:03 цагт торх нь 20.4 ам.доллартой тэнцсэн байна.
Лондоны “ICE” биржийн арилжаа нээгдэх үед “Brent” маркийн нефтийн ирэх зургадугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 7.92 хувиар буурч нэг торх нь 23.01 ам.доллар болжээ.
Дэлхий дахинд коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа тухай мэдээллүүд нефтийн үнэ унахад нөлөөлсөн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.