Нийслэлийн Засаг дарга шууд мэдээлж байна

Нийслэлийн Засаг дарга шууд мэдээлж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч О.Амарсайхан шууд мэдээлэл хийж байна. Тэрээр 7 хоног бүр иргэдэд мэдээлэл хийж байхаар болж эхнийх нь өнөөдөр шинэ 7 хоногийн эхний өдөр эхэлж байна. 

Тэрээр, Улаанбаатар хотынхон "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд удирдлагаас эхлээд орон сууц, гудамжны хороо хүртэл, дээр, дооргүй цаг алдалгүй үйл ажиллагаа явуулан ажиллаж, ард иргэд ч өндөржүүлсэн бэлэн байдлын горимыг дор бүрнээ сахин сайн дэмжин, төр, захиргаа, эмнэлгийн байгууллагыхан тууштай ажиллаж буйг онцлов. 

Цаашид өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилж буй тул горим дэглэмийг сахин ажиллаж, урин дулаан ирж буйтай холбогдуулан "COVID-19"-ийн эсрэг ариутгал халдваргүйжүүлэлтийг өргөжүүлж, гэр хорооллын айл өрхийн хашаа, бие засах газрыг хамруулна гэв. Тэрээр хорооны ажилтнуудыг улсын байцаагчийн эрхтэй ажиллуулж, горим зөрчиж буй үйлдэл бүрийг хянан, торгож арга хэмжээ авахуулна гэв. 

"Нийслэлээс энэ онд төлөвлөсөн ажлууд хийгдэнэ, явагдана. Хотын төсвийг эргэн харах ч боломжтой. Энд хувийн хэвшлийнхнийг түлхүү оролцуулж, хамтран ажиллана. Үндэсний үйдвэрлэгч, дотоодын ААН-үүдээс худалдан авалтыг хийнэ" гэдгээ мэдэгдлээ. 

"COVID-19"-ийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэлийн удирдлага хотын иргэдтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь хүлээн авах боломжгүй болсон. Энэ цаг үед хотын Захирагч С.Амарсайхан 7 хоногт 1-2 удаа цаг үеийн нөхцөл байдал, хотоос хийж буй ажлын талаар цахим хэлбэрээр мэдээлэл хийж, нийслэлийн иргэд, оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудлаар санал хүсэлтийг нь сонсож, сонирхсон асуултад нь хариулж байх юм. Мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны 3 давхарт хийж, “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар шууд дамжуулж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.