БНСУ-ын инженерүүд Тавантолгой түлш компанийн зүүн бүсийн үйлдвэрийн технологийн горимын тохиргооны талаар зааварчилгаа өгөв

БНСУ-ын инженерүүд Тавантолгой түлш компанийн зүүн бүсийн үйлдвэрийн технологийн горимын тохиргооны талаар зааварчилгаа өгөв

Сайжруулсан шахмал түлшийг нэмэх зорилгоор ашиглалтад оруулсан зүүн бүсийн үйлдвэр өдөрт 1000 гаруй тонн шахмал  түлш үйлдвэрлэж байна.

Энэ үйлдвэр нь түлшээ газан бойлуур ашиглаж, усыг уур болгох байдлаар боловсруулах технологитой. БНСУ-ын энэ технологийг 6 шугамд суурилуулсан бөгөөд, шахмал түлш богино хугацаанд чийгээ хаяж, савлагаанд шууд шилжүүлдгээрээ давуу талтай. Мөн орчны тоосжилт, агаарын бохирдлыг багасгах үүднээс бутлуурын хэсгийн байгууламжийг газрын дор 9 метрийн гүнд байгуулжээ.

Зүүн бүсийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНСУ-ын “ Jeil machinery” ХХК нийлүүлсэн бөгөөд компанийн удирдлагууд эдгээр өдөрт тус үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн технологийн горимын тохиргооны талаар зааварчилгаа өгч байна. Цар тахлын нөхцөл байдлын улмаас өнгөрсөн хугацаанд тус компанийн инженер технологийн ажилтнууд манай улсад ирж чадаагүй аж. Ирэх сарын эхээр БНСУ-аас  “Jeil machinery” ХХК-ийн инженер, технологичид ирж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, технологийн горимыг үйлдвэрлэлийн жигд ажиллагаанд шилжүүлэх талаар монгол инженерүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөжээ. Зүүн бүсийн үйлдвэр ирэх сардаа багтан үйлдвэрлэлийн жигд горимд бүрэн  шилжиж өдөрт 3500 орчим тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр зорьж байна. 

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн агаар орчны бохирдлын төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Таван толгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрийн ажилтай танилцсан юм. Энэ үеэр Ж.Батбаясгалан “Зүүн бүсийн үйлдвэр технологийн хувьд сайжирсан. Үйлдвэрлэсэн түлшийг хатаах, савлах үйл явцыг богино хугацаанд шийдэж буйгаас гадна бүтээгдэхүүний бат бөх байдал сайжирна. Ингэснээр түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх ажил ч давхар шийдэгдэнэ” гэлээ. Мөн тэрбээр “Цаашид зүүн бүсийн үйлдвэр дээр гурван шугам нэмж байгуулбал баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэснээс бага зардлаар Улаанбаатарыг түлшээр хангах боломжтой”-г онцоллоо. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинжилгээгээр коронавируст халдварын 711 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-11-25

Гадаадын иргэний баримт бичгийг шуудангаар хүргэж байна 2021-11-25

Визийн зөвшөөрлийн хүсэлтийг ирэх сарын 1-нээс цахимаар хүлээн авна 2021-11-25

БНХАУ, Монгол Улсын хэвлэл мэдээллийн форумыг цахим хэлбэрээр зохион байгууллаа. 2021-11-25

Агаараар тээвэрлэсэн ачаа 78.4 хувиар нэмэгдэв 2021-11-25

БНСУ-ын инженерүүд Тавантолгой түлш компанийн зүүн бүсийн үйлдвэрийн технологийн горимын тохиргооны талаар зааварчилгаа өгөв 2021-11-25

“Монголчуудын бичиг номын өв соёл” үзэсгэлэнг нээлээ 2021-11-25

МАН-ын 30 дугаар Их хурал ирэх сарын 6-7-нд болно 2021-11-25

“Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шүүгчид зайран Б.Эрдэнэсангийн авьяас чадварыг онцлон сайшаасан. 2021-11-25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ 2021-11-26

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв 2021-11-26