МАН-ын 30 дугаар Их хурал ирэх сарын 6-7-нд болно

МАН-ын 30 дугаар Их хурал ирэх сарын 6-7-нд болно

МАН-ын 30 дугаар Их хурал ирэх сарын 6-7-нд Улаанбаатар хотноо болно гэдгийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэв.

МАН-ын энэ удаагийн Их хурлаар намын даргыг сонгох, Хяналтын ерөнхий хороог байгуулахаас гадна хүний эрхийн асуудлыг голлон анхаарч хэлэлцэхээр болсон гэдгийг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцолсон юм.

Тэрбээр, "МАН эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд дэвшилтэт бодлогуудыг тус ээлжит хурлаар танилцуулна. Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын Их хурлын төлөөлөгчид, олон нийтэд танилцуулахаар зорьж байна. Мөн нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг судалгааны үндсэн дээр гаргаж ирсэн. Дундаж давхаргыг бий болгоход авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал саад болж байгаа. Тиймээс сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээх, ардчилсан хүний эрхийг дээдлэхэд төр, иргэний нийгмийн байгууллагын эрх зүйн орчинг бүрдүүлж, бэхжүүлэхээр мэргэжлийн хуульчид хамтран ажиллаж байна" гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Визийн зөвшөөрлийн хүсэлтийг ирэх сарын 1-нээс цахимаар хүлээн авна 2021-11-25

БНХАУ, Монгол Улсын хэвлэл мэдээллийн форумыг цахим хэлбэрээр зохион байгууллаа. 2021-11-25

Агаараар тээвэрлэсэн ачаа 78.4 хувиар нэмэгдэв 2021-11-25

БНСУ-ын инженерүүд Тавантолгой түлш компанийн зүүн бүсийн үйлдвэрийн технологийн горимын тохиргооны талаар зааварчилгаа өгөв 2021-11-25

“Монголчуудын бичиг номын өв соёл” үзэсгэлэнг нээлээ 2021-11-25

МАН-ын 30 дугаар Их хурал ирэх сарын 6-7-нд болно 2021-11-25

“Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шүүгчид зайран Б.Эрдэнэсангийн авьяас чадварыг онцлон сайшаасан. 2021-11-25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ 2021-11-26

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв 2021-11-26

Монгол-Хятадын хилийн зааг дээрх төмөр замыг шинэчилж байна 2021-11-26

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн шагнал хүртээлээ 2021-11-26