“Монголчуудын бичиг номын өв соёл” үзэсгэлэнг нээлээ
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Үндэсний номын сан, Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний музей, Соёлын өвийн үндэсний төвийн үзмэр, баримтуудын зэрэгцээ судлаачдын хувь цуглуулгаас дээжлэн үзэсгэлэн нээлээ.
Үүнд, Дүрслэх урлагийн академийн дээд сургуулийн багш, доктор, профессор С.Бадрал (монголчуудын бичиг, номын дурсгал, түүнд холбогдох өв болон Өндөр гэгээн Занабазарын сэдвээр цуглуулагч), ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Р.Отгонбаатар (монголчуудын бар хэвлэлийн дурсгал, бичгийн хэрэглэл, монгол уламжлалт цоож цуглуулагч), ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор А.Пунсаг (Чингис хаан, Монголын нууц товчоо зэрэг Монголын түүхийн холбогдолт дурсгал цуглуулагч), цуглуулагч Б.Амарсанаа (монгол адууны соёл, Соёмбо бичиг, тэмдгийг дагнан цуглуулагч), “Эрдэнийн очир” нийгэмлэг (монгол дуу хөгжим болон шуудангийн иж бүрдэл, энгэрийн тэмдэг цуглуулагчдыг нэгтгэсэн хамтлаг) нарын хувийн цуглуулгын дээжээс сорчлон дэлгэж байна.
Тус үзэсгэлэн монголчуудын бичиг номын соёлд холбогдох ховор, нандин дурсгалыг олон нийтэд үзүүлэх, баримт бичиг, бусад зүйлийг танилцуулах, түүх соёлоороо бахархах, хайрлан хамгаалах, хадгалах сэдлийг төрүүлэх зорилготой.
Үзэсгэлэн Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд энэ сарын 30-ныг хүртэл ажиллана.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.