БНХАУ, Монгол Улсын хэвлэл мэдээллийн форумыг цахим хэлбэрээр зохион байгууллаа.

БНХАУ, Монгол Улсын хэвлэл мэдээллийн форумыг цахим хэлбэрээр зохион байгууллаа.

БНХАУ, Монгол Улсын хэвлэл мэдээллийн 12 дугаар форумыг лхагва гарагт цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Хоёр орны 100 гаруй төлөөлөгч оролцсон энэхүү үйл ажиллагааны үеэр Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хорооны Хэвлэл мэдээллийн хэлтсийн орлогч дарга, Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Шюй Линь үг хэлжээ.

Тэрбээр, ХКН-ын 19 дэх сонгуулийн Төв хорооны зургаадугаар бүгд хурлын талаар үг хэлж, Хятад, Монголын уламжлалт найрамдалт харилцаа, хоёр талын харилцааны хөгжлийг ахиулахын төлөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалав.

Хятад, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд форумын үеэр хамтын ажиллагааны хэд хэдэн хэлэлцээрийг байгуулжээ. 2010 оноос санаачлан зохион байгуулж эхэлсэн энэхүү форум нь хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын харилцан солилцоо, хамтын ажиллагааг ахиулах чухал индэр болсон юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сангийн болон Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа 2021-11-24

ӨРНИЙН ЗУРХАЙ 2021.11.25. 2021-11-25

Шинжилгээгээр коронавируст халдварын 711 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-11-25

Гадаадын иргэний баримт бичгийг шуудангаар хүргэж байна 2021-11-25

Визийн зөвшөөрлийн хүсэлтийг ирэх сарын 1-нээс цахимаар хүлээн авна 2021-11-25

БНХАУ, Монгол Улсын хэвлэл мэдээллийн форумыг цахим хэлбэрээр зохион байгууллаа. 2021-11-25

Агаараар тээвэрлэсэн ачаа 78.4 хувиар нэмэгдэв 2021-11-25

БНСУ-ын инженерүүд Тавантолгой түлш компанийн зүүн бүсийн үйлдвэрийн технологийн горимын тохиргооны талаар зааварчилгаа өгөв 2021-11-25

“Монголчуудын бичиг номын өв соёл” үзэсгэлэнг нээлээ 2021-11-25

МАН-ын 30 дугаар Их хурал ирэх сарын 6-7-нд болно 2021-11-25

“Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шүүгчид зайран Б.Эрдэнэсангийн авьяас чадварыг онцлон сайшаасан. 2021-11-25