“Рай” хар салхины улмаас 31 хүн амиа алджээ.
Филиппиний төв нутгийн хүчтэй хар салхи дайран өнгөрсний улмаас 480 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас олон зуун байшин барилга сүйдэж, үерийн гамшиг нүүрлэжээ.
Филиппиний Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын мэдээлснээр, хоёр дахь том хот болох Себуд “Рай” хар салхины улмаас 31 хүн амиа алджээ. Мөн ойролцоогоор 3700 орчим байшин барилга сүйдэж, усанд автсан байна.
Цаашид амиа алдсан хүмүүс, сүйдсэн байшин барилгын тоо улам нэмэгдэж болзошгүйг холбогдох албанаас анхааруулжээ. Засгийн газар алслагдмал арлуудын оршин суугчдыг аврах, тусламж үзүүлэхийн тулд цэргийн нисэх онгоц илгээхээр төлөвлөж байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.